Шуурхай мэдээ



Англи хэлний энгийн идэвхтэй өгүүлбэр зохиох хялбар томъёо /Anu Harchu/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-08-20 12:39
  • 0

Энэ удаагийн #ХэрхэнХийхВэ видеогоор JigJug платформ дээр livestream-ээр англи хэлний тухай ярьдаг байх үеэсээ л амлаж байсан нэгэн зүйлийг та нартай хуваалцаж байна. Энэ бол англи хэлний өгүүлбэр зохиох хялбар томъёовчилсон хүснэгт. Англи хэлийг, ер нь ямар ч хэлийг, сурах арга барилаа өөртөө төлөвшүүлэхийн тулд өөрийн гэсэн арга барилтай байвал их тусалдаг. Миний хувьд аливаа шинэ зүйлийг сурахдаа ямар нэг томъёо, хүснэгт зэрэг математиктай холбоотой зүйл рүү хөрвүүлж сурах нь хялбар байдаг юм.

Тиймээс англи хэлний өгүүлбэрийг зохиохдоо санаад авчихад илүүдэхгүй нэгэн арга барил олж харсан нь энэ томъёоны хүснэгт. Хүснэгтийн санааг энгийнээр тайлбарлахын тулд хүснэгтэд зөвхөн энгийн идэвхтэй баталсан өгүүлбэрийг (simple active positive sentence) хэрхэн зохиох томъёог л багтаалаа. Үүнийг үгүйсгэсэн (negative), асуусан (question), идэвхгүй (inactive) өгүүлбэрүүдийн хувилбараар баяжуулж болох бөгөөд хэрэв энэ болгоныг энэ видеонд багтаавал хэтэрхий урт, бас ойлгоход төвөгтэй болох гээд байсан учраас энэ удаад орхилоо.

Хэрэв энэ видеоны хүртээмж сайн байгаад хүмүүсээс хүсэлт ирвэл яагаад үгүйсгэсэн, асуусан болоод идэвхгүй өгүүлбэрүүдийн томъёоны хүснэгтүүдийг тус тусад нь зохиож болохгүй гэж? Энэ видео таалагдсан бол энэ видеоноос мэдлэг олж үнэ цэн хүртэнэ гэж бодож буй хүмүүстэй видеоны холбоосыг маань хуваалцаарай.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ