Шуурхай мэдээ



Шуурхай албаны болон гал унтраах автомашины жолооч нар ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-08-31 10:32
  • 0

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто жолооны сургуультай хамтран “Ажил мэргэжлийн тэмцээн”-ийг “Сургалт-бэлтгэлийн талбай”-д зохион байгууллаа.

Шуурхай албаны болон гал унтраах автомашины жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой тус тэмцээн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ур чадвар гэсэн хоёр төрлөөр явагдаж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээнд Онцгой байдлын газрын шуурхай албаны болон гал унтраах автомашины 10 жолооч ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс гутгаар байрт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Бүрэгдарь, хоёрдугаар байрт шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ж.Батсайхан, нэгдүгээр байрт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Мөнхбаатар нар шалгарлаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ