13 дугаар зуунаас эхлэлтэй Монгол Японы харилцааны түүхэнд ул мөрөө үлдээсэн олон үйл явдлууд байдаг. Үүний нэг нь 1945 оны чөлөөлөх дайны дараа Монголд ажиллаж, амьдарч байсан олзны япон цэргүүдийн асуудал юм. 1972 онд Япон улстай дипломат харилцаа тогтоох хүртэл Монгол Японы харилцааны гол сэдэв нь олзны япон цэргүүдийн асуудал байв.