Шуурхай мэдээ



Ахлах ахлагч Х.Ганзоригт хамт олноос нь гэнэтийн бэлэг барилаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-09-02 12:05
  • 0

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчийн зөвлөлөөс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзоригт 8х7 метр харьцаатай байшинг өөрсдийн дотоод нөөц бололцоог тулгуурлан барьж, хүлээлгэн өглөө.

Ахлах ахлагч Х.Ганзориг нь Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 21 хоног  тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэх хугацаанд нь нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн, гэнэтийн бэлэг барьлаа гэж  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ