Шуурхай мэдээ



Хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-09-11 11:59
  • 0

Улсын онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авлаа. Нийт 96 иргэн хилээр нэвтрэн орж ирсэн бөгөөд Хилийн мэргэжлийн хяналтын албанаас эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин, асуумж авч эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийсэн юм.

Асуумж, хяналт тандалтаар хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлан эмнэлгийн байгууллагад шилжүүлж, 94 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн байна. Мөн тээврийн хэрэгсэл, иргэдийн гар тээшинд халдваргүйжүүлэлт хийлээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ