Шуурхай мэдээ



”Нэг пуужингаар есөн дагуул” хөөргөв


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-09-15 18:23
  • 0

Өнөөдөр буюу 09-р сарын 15-ны өдрийн үдээс өмнө, Хятад улс "Жилинь-01" Өндөр нарийвчлалтай 03-1 хэмээх бүлэг хиймэл дагуулыг Шар тэнгист Чанжэн-11 зөөгч пуужингаар товлосон тойрог замд хүргэснээр, хөөргөлт төгс амжилттай болов.

Энэ удаад хөөргөсөн "Жилинь-1" Өндөр нарийвчлалтай 03-1 хэмээх бүлэг хиймэл дагуулыг Чангуан хиймэл дагуулын технологийн хязгаарлагдмал компаниас судлан бүтээсэн юм, үүнд “‘CCTV’-гийн хиймэл дагуул”-ыг багтаасан видео дүрс бичлэгийн горимын 3 хиймэл дагуул болон push broom дүрс бичлэгийн горимын 6 хиймэл дагуул багтаж байна. Эдгээрийг голцуу өндөр нарийвчлалтай харагдахуйц гэрэл бүхий push broom дүрс бичлэг болон ведио дүрс бичлэг авахад хэрэглэж, Хятадын газар шороон эх баялагийн судалгаа, хот төлөвжүүлэлт, гай гамшгийн хяналт хэмжилт зэрэгт алсын Зайнаас тандан судлах үйлчилгээ хангах юм байна.

Энэ удаагийн хөөргөлтийн үүргийг Тай Юаний хиймэл дагуул хөөргөх төвөөс бодитоор зохион байгуулан биелүүлж, Чанжан-11 тэнгисээс хөөргөх зөөгч пуужингаар Сансар судлалын шинжлэх ухаан технологийн группийн хязгаарлагдмал компаниас судлан бүтээсэн юм.

Энэ удаагийн үүргийн хувьд Чанжэн зөөгч пуужингийн 346 дахь удаагийн хөөргөлт юм.

Эх сурвалж:cri


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ