Шуурхай мэдээ



Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-09-17 12:18
  • 0

Улсын Онцгой комиссын  шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт  Хонконг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө.

 Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

  Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ