Шуурхай мэдээ



МХЕГ-ын цацрагийн хяналтын лаборатори Ази, Номхон далайн 19 улсаас “Хамгийн сайн үр дүн үзүүлсэн 9”-д багтлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-09-21 13:07
  • 0

Олон улсын атомын энергийн агентлаг Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилтийн эргэлзээг тодорхойлох туршилтад Ази, Номхон далайн 19 улсын 23 лабораторийг  хамруулсан юм.

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори амжилттай оролцож, хамгийн сайн үр дүн үзүүлсэн 9 лабораторийн тоонд багтлаа.

Эдгээр лабораториудын хэмжилтийн дүнг нэгтгэн “Ази, Номхон далайн 9 улсын  гадаад шарлагын хувийн тунгийн хяналтын 9 системийн хэмжилтийн эргэлзээг үнэлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг Олон улсын атомын энергийн агентлагийн Цацрагийн хамгаалалтын дозиметрийн хэлтэс  Оксфордын Их сургуулиас эрхлэн гаргадаг “Оксфорд” хэвлэлд нийтлүүлсэн байна. Тус нийтлэлтэй  дараах холбоосоор орж танилцаж болох юм.

https://academic.oup.com/rpd/articleabstract/190/2/217/5874729?redirectedFrom=fulltext

Тус хяналтын хэмжилтэд нөлөөлөхүйц параметрүүд буюу Термолюсинесценцийн дозиметрийн фон, элементийн мэдрэх чадвар, мэдээлэл хадгалах чадвар,  шугаман хамаарал, өнцөг энергийн хамаарал, хамгийн бага тун, дозиметрийн уншигчийн тогтвортой байдал, тохируулга хийхэд ашиглаж буй шарагчийн алдаа зэрэг 9 үзүүлэлтийг Цацрагийн хяналтын лабораторид ашиглагдаж буй HARSHAW4500 хэмжилтийн багаж, термолюминесценцийн дозиметр ашиглан туршилтаар тодорхойлсон. Энэ туршилтын хэмжилтүүдийн параметр тус бүрээр нь эргэлзээг тооцоолсон ба өргөтгөсөн эргэлзээний үр дүнгээс харахад Монгол улсын хэмжилтийн дүн олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй лабораторийн жишигт байгаа нь батлагдлаа.

Монгол улсын хэмжээнд ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцан ажилладаг цацрагтай ажиллагсдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилтийг термолюминесценцийн дозиметрийн аргаар сар бүр хийж гүйцэтгэдэг юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ