Шуурхай мэдээ



ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-10-20 12:22
  • 0

Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй “Covid-19” халдварт өвчний тохиолдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Цагдаагийн байгууллагаас дараах тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хэрэглэлийг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Халдвар хамгааллын хувцас /нэг удаагийн комбинзон/,
  • N-95 стандартын амны хаалт,
  • Нэг удаагийн амны хаалт, гутлын улавч, эмнэлгийн малгай, нүдний шил, нүүрний хаалт, резинэн бээлий,
  • Эмнэлгийн хөх спирт,
  • Гар ариутгагч санитол /30гр, 300гр/,
  • Зайнаас биеийн халуун хэмжигч,
  • Ариутгалын бодис /жавелион/,
  • Шээсний ерөнхий шинжилгээний аппарат,
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат,
  • Дархлаажуулалтын вакцин,  эм, тариаг хадгалах эмнэлгийн зориулалтын хөргөгч,
  • Халдварт өвчний голомтод ажиллах алба хаагчдад яаралтай тусламж үзүүлэх “Зүрхийг автоматаар сэдээгч” аппарат,
  • Массажны сандал /хүзүүний булчингаас хөлийн ул хүртэл/
  • Суурин даралтны аппарат,
  • Хүчил төрөгчийн коктейлийн аппарат,
  • Трафын халаагч аппарат,
  • Цахилгаан зүүний аппарат,
  • Тайвшруулах аппарат /электрон фон/,
  • Хулсан бумба,
  • Булчин суллагч аппарат /НС-1090/,
  • УВЧ шарлагын аппарат,
  • Кварцийн гэрэл,
  • Биеийн хор тайлах аппарат

 Иймд дээрх халдвар хамгаалал, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байгаа болон захиалгаар нийлүүлэх боломжтой тоо ширхэг, үнийн санал, техникийн үзүүлэлт, нийлүүлэлтийн хуваарийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагаас өмнө дараах баримт бичгийн хамт Цагдаагийн ерөнхий газрын 608 тоот өрөөнд ирүүлнэ үү.

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Харьяа татварын хэлтсийн тодорхойлолт /өргүй байх/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт
  • 2019 оны санхүүгийн баталгаажсан тайлан
  • Нийлүүлэх барааны дээж загвар
  • Эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ

 Холбогдох албан тушаалтан:

 Хөдөлмөр, аюулгүй байдлын байцаагч, их эмч, цагдаагийн ахмад Д.Төгөлдөр Утас: 99801447



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ