Шуурхай мэдээ



Ц.Элбэгдорж Ардчилсан намдаа эргэн ирлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-10-22 13:11
  • 0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж, Нийслэлийн Ардчилсан намын байранд гишүүний үнэмлэхээ гардаж авлаа.

Тэрбээр: "Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, хүнд суртлыг бага байлгах ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлийг бий болгосон буурин дээрээ баттай зогсох ёстой. Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна" гэлээ.

АН-ын гишүүнчлэлээ сэргээхээр гарлаа хэмээн өнөө өглөө тэрбээр өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд бичиж, бөглөсөн анкетаа хүртэл харуулж байсан билээ.

Түүнийг АН-ын гишүүнчлэлээ сэргээсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд янз бүрийн таамаг хөврөөд эхэлжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Нийслэлийн захирагч болсон тохиолдолд түүний сонгогдсон тойрог болох СХД-д нөхөн сонгууль явагдах бөгөөд үүнд экс ерөнхийлөгч нэр дэвшиж магадгүй гэлцэж байна.

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ