Шуурхай мэдээ



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг анх удаа эмэгтэй хүн удирдаж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-10-22 13:57
  • 0

Монгол Улсын Их хурлын түүхэнд анх удаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол бүсгүй удирдаж байна.

Энэхүү түүхэн үйл явдлын эзэн нь Монгол Улсын Их хурлын дэд дарга Салдангийн Одонтуяа боллоо.

Дашрамд дурдахад, С.Одонтуяа  нь 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Улсын Их сургууль төгссөн. Англи, орос хэлтэй. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан, 2016 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оны Улсын их хурлын сонгуульд ялалт байгуулан гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд даргаар ажиллаж  байгаа билээ. 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ