Шуурхай мэдээ



"Содура" киноны дуу /гоё хувилбар/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2020-10-29 14:58
  • 0

Удган нуурын уснаа үүрийн цолмон тольдлоо
Үүлэн нулимстай хөх тэнгэр нь үнэгчлэн сэрлээ
Өдөр өдрийн жаргалаа манаж зүүдлээрэй
Өнжөөд хоноглох гунигийг өрцөндөө нимгэлээрэй
Гурван хөлтэй тулга нь голомтоо сахиад үлдлээ
Дөрвөн улирлын салхиараа чимээ чагнаарай
Ян Сарьдагийн цаснаас хүслээ гуйгаарай
Наран өөдөө амьдралд насаа даатгаарай
Дахилт: Сарьдаг өндөр хөвчийн ууландаа
Хүслээ дуудан шивнэнхэн сөгдөн залбиръя даа
Хүслээ дуулан шивнэнхэн сөгдөн мөргөе дөө
Бууриа манасан Зүр нь шувууд ирэхийг хүлээлээ
Будант амьдралын жимээрээ нүүдлээ сэлгэлээ
Агаар ус нь ханьсаж амьдрал эвлэх жамтай
Амраг хайрын сэтгэлээ аргадаж тойглоорой
Дахилт: Сарьдаг өндөр хөвчийн ууландаа
Хүслээ дуудан шивнэнхэн сөгдөн залбиръя даа
Хүслээ дуулан шивнэнхэн сөгдөн мөргөе дөө
Тайгын өндөр хөвчийн ууландаа
Хүслээ дуудан шивнэнхэн сөгдөн залбиръя даа
Хүслээ дуулан шивнэнхэн сөгдөн мөргөе дөө


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ