Шуурхай мэдээ



Элчин сайд Д.Даваа “ГАЗОПРОВОД СОЮЗ ВОСТОК” компанийн захиралд баяр хүргэв



ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компанийг манай улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, үйл ажиллагаа нь эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тус компанийн захирал Евгений Николаевич Асеевтэй цахим уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн удирдлага, төлөөлөл оролцов.

Цахим уулзалтын эхэнд Элчин сайд Д.Даваа “Газопровод союз восток” компанийн захирал Е.Н.Асеевт тус компанийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ тус компанийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Энэхүү уулзалтын хүрээнд “Газопровод союз восток” компанийн зүгээс Монгол Улсын Худалдаа хөгжлийн банканд “Газопровод союз восток” компанийн нэр дээр байнгын данс нээлгэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан монголын талын баталгаажуулах шаардлагатай бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга уг асуудлаар оросын талыг дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллээр хангасан байна.
Улмаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн Тусгай зориулалтын энэхүү компанийн үйл ажиллагааг жигдрүүлэхтэй холбогдуулан талууд цаашид нягт хамтран ажиллахаар тохирсон байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ