Шуурхай мэдээ



ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.02.01-05/



Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. 2021.02.02 http://parliament.mn/n/8oion

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2021.02.02 http://parliament.mn/n/8cion

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар,  Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй онлайн уулзалт хийлээ. 2021.02.02 http://parliament.mn/n/8aion

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар оролцов. 2021.02.03 http://parliament.mn/n/eeion

 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаa Байнгын хорооны ажлын алба, ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар урлаг соёл, сургалтын зарим байгууллагын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. 2021.02.03 http://parliament.mn/n/ecion

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа. 2021.02.03 http://parliament.mn/n/eoion

 

 Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар оролцов. 2021.02.04 http://parliament.mn/n/eaion


 Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.  2021.02.05 http://parliament.mn/n/jwion

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов. 2021.02.05 http://parliament.mn/n/jaion

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн  Д.Цогтбаатар нар оролцов. 2021.02.05 http://parliament.mn/n/jhion




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ