Шуурхай мэдээ



Куба улсад Цагаан сарын уламжлалт ёс заншлыг цахимаар сурталчлах “CULTURAL DIPLOMACY” арга хэмжээ зохион байгуулав



Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр БНКУ-д суугаа зарим орны Элчин сайд нарыг урьж, Цагаан сарын уламжлалт ёс заншлыг цахимаар сурталчлах “cultural diplomacy” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав.

Арга хэмжээнд Болгар, Чили, Чех, Камбож, Лаос, Индонез, Ямайка зэрэг улсын Элчин сайд нар оролцсон бөгөөд ЭСЯ-ны хамт олон монгол ахуй соёл, ёс заншлын талаар танилцуулахын зэрэгцээ үндэсний идээ цагаалга, зоогоор хүндэт зочдоо дайлав.

Мөн Кубын алдарт “Партагас” навчин тамхи үйлдвэрлэгч, бизнесмен Рене Валдес болон хамгийн урт навчин тамхи ороосноор Геннессийн рекордыг эвдсэн ноён Хосе Кастелар нар зочдод навчин тамхины түүх болон бусад сонирхолтой мэдээлэл өгөв. Хэвлэл мэдээллийн түнш байгууллагаар “Пренса Латина” ажиллав.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ