Шуурхай мэдээ



БНПУ-ын Сеймийн дэд маршал М.Гошевскад "Алтан гадас" одон гардуулав



Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой холбогдуулан Монгол, Польшийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргаж буй идэвх чармайлт, хувь нэмрийг үнэлэн БНПУ-ын  Сеймийн дэд маршал М.Гошевскад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 151 тоот зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнаж, батламж олгосныг Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сеймийн ордонд гардуулав.

БНПУ-ын  Сеймийн дэд маршал М.Гошевска нь Польшийн ЭСЯ-ыг Монголд нээх шийдвэрийг гаргахад гол үүрэг гүйцэтгэж, Польшийн Парламент дахь Монголтой харилцах бүлгийг байгуулахад идэвхтэй оролцож, өөрөө гишүүнээр элсэж, Монголыг сурталчилсан арга хэмжээнүүдийг дэмжин зохион байгуулах зэргээр хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон алхмуудыг хийж, манай улсыг чин сэтгэлээсээ дэмжиж ирсэн хүн билээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ