Шуурхай мэдээ



Квант компьютер


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-02-27 21:59
  • 0

Квант компьютерийн тухай @GejYuVe-гийн Discord сервер дээр Хасчулуугийн  тавьсан илтгэлийг толилуулъя. Доорх слайдуудыг илтгэгч өөрөө бүтээсэн болно.

Классик компьютер нь 1 эсвэл 0, асаалттай эсвэл унтраалттай гэсэн хоёр төлөвийн аль нэгийг л авна (бит). Үүгээрээ логик үйлүүдийг хийх маягаар бүх классик бодлогыг бодож чадна. Вакум лампаас эхлээд транзистор, микро чип болтлоо хөгжсөн. Нано компьютер болж илүү хөгжих нигууртай.

Харин гэрэлд классик бус физик чанар байв. 3D театрын шилээр уг туршилтыг хийж болно. Туйлшраагүй гэрэл туйлшруулагч шүүлтүүрийг (тш) 50% магадлалтай давна. Давсан нь тш-ийн өнцгөөр туйлширдаг. Туйлширсаныг дахин шүүхэд өнцгөөс шалтгаалан давах магадлал өөрчлөгдөнө.


Босоо шүүлтүүрийг давсан гэрэл босоо туйлшралтай болж хөндлөн туйлшруулагчид бүрэн шүүгдэнэ. Тэдгээр шүүлтүүрийн завсраар 45° налуу туйлшруулагч хийхэд гэрэл нэвтэрч эхэлдэг. Энэ үзэгдэл классик физикчидийн төдийгүй энгийн хүмүүсийг ч гайхшруулдаг.


Адамар хавхлаг нь квант компьютерийн үндсэн хавхлаг ба классик төлөвт бгаа кубитийг суперпозиц төлөвт оруулна.


Классик компьютер санамсаргүй тоо үүсгэж чаддаггүй. Алгоритмын дагуу анхдагч өгөгдөл ашиглан гаргадагийг нь псевдорандом гэдэг. Квантын компьютер харин суперпозиц ашиглаад жинхэнэ санамсаргүй тоо үүсгэж чадна. Энэ нь аюулгүй байдал болон физикийн туршилтад их чухал юм.


Суперпозицоос гадна квантын механикт квант сүлбэлдээн буюу энтанглемент гэх ойлголт бий. Үүнийг нь алдарт Эйнштэйн "Хүн аймар" хэмээн ад үзсэн бдаг. Хоорондоо үйлчлэлцсэн квант бөөмс хоорондоо ийм төлөвт ордог нь хэтийн ажиглалтад ижил/эсрэг үр дүнг өгнө.


Сүлбэлдсэн төлөвүүдийн нэгийг хэмжихэд нөгөөдөө цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нөлөөлдөг. Энэ нь гэрлээс хурдан нөлөөлөл байж болохгүй гэсэн Эйнштэйний харьцангуйн онолыг зөрчиж байсан. Эйнштэйн хэчнээн эсэргүүцсэн ч энэ үзэгдэл туршилтаар батлагдсан байдаг.


Квантын компьютер кубитуудыг хооронд нь сүлбэлдүүлэх маягаар олон төрлийн квант алгоритмуудыг хийх боломжтой. Доорх зурагт кубитуудыг сүлбэлдүүлэх алгоритмыг харуулав. Эхний кубит ямар төлөвт хэмжигдэхээс хамаарч хоёр дах кубит ямар төлөвт хэмжигдэх нь шалтгаална.


Дээр сурсан суперпозиц болон сүлбэлдээнийг ашиглан квант криптографыг хийж болно. Гэрлийн туйлшруулагчийг хоёр тал тус тусдаа санамсаргүй сонгох ба сүлбэлдсэн гэрлүүдийг хэмжих маягаар нууц түлхүүрийг гуравдагч этгээдэд алдалгүй солилцож болно.


Дээрх квантын алгоритмуудыг IBM Q дээр оруулж, жинхэнэ квант компьютер дээр үнэ төлбөргүй ажиллуулж үзэх боломжтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ