Шуурхай мэдээ



Сүүлчийн цас...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-03-28 17:48
  • 1

Гуравдугаар сарын сүүлчийн хагас сайн
Гудманд цас лавсаж шуурга мөлхөнө
Бээрсэндээ ч юм уу, яарсандаа хүмүүс гүймэглэнэ
Би л харин нэн жаргалтай тааваараа жимлэнэ.
Яагаад гэвэл хажуунаас төөнөнө
Яг л зүрхийг минь базсан мэт халуун гаранд хөтлүүлжээ
Ийм дулаахан байдаг билүү, энэ шуурга?
Эсвэл би өөрөө асчихсан яваа юм болов уу?
Цасыг будруулаад л, цагийг зогсоогоод л
Гулгаатай замын төгсгөл үгүй
Гудамжаа олохгүй төөрмөөр л...
Үгүй юм байна.
"Гэрт чинь ойртоод ирлээ" гэж ТЭР хэлэв
Гэтэл би,
Урагшилж биш ухарч алхмаар санагдах...
Цаг яваад л, зам дуусчээ
Богинохон юм байна
Цасан шуурганд цувтай алхахад
Даардаггүй агшин байдаг л юм байна....
 
ДуНа
 
2021 оны 03 сарын 27

Улаанбаатар хот

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 122.201.21.xxx

    Гоё

    • 2021-03-28 18:17

Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ