Шуурхай мэдээ



БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг хүнсний үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-03-30 19:56
  • 0

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар олон нийтийн газар, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулах дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсгүүд байгуулагдсан. Яамдын сайд нараар ахлуулж, холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, үйлдвэр, үйлчилгээний газрууд, зах худалдааны төв, олон нийтийн бүхий л байгууллагаар явж үйл ажиллагаатай нь танилцах юм.
Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э. Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр “Хаан хүнс импекс” “Талх чихэр ХХК” “Сүү ХК” -ийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Талх чихэр" компанийн хувьд 1000 гаруй ажилтан, албан хаагчтай. Өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мөн халдвар хамгааллын дэглэмийг зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна.
"Сүү" хувьцаат компани 500 гаруй ажилтантай. Өдөр тутамдаа ажилтнуудын халууныг хэмжиж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах маск, бээлийг хэрэглэхийг тогтмол дадал болгосон байна. Дээрх хоёр үйлдвэрийн хувьд ажилтнуудын 80-90 хувийг эхний тун вакцинд хамруулаад байгаа юм.
Түүнчлэн "Хаан хүнс импекс" 100 гаруй ажилтантай. Мах махан бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм. Үйлдвэрийн өдөр тутмын ариутгал, цэвэрлэгээг маш сайн хангуулж ажиллаж байна. Улсын онцгой комиссоос өгч байгаа заавар зөвлөгөөг дагаж, өдөр тутамдаа зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэх тал дээр анхаарч байгаагаа тайлбарлалаа.
Дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх үйлдвэрлэгч нарт хандаж “Та бүхний үйл ажиллагаа тогтмол хэвийн үргэлжлүүлэх гол үндэс халдвар хамгаалалтын дэглэм. Тиймээс бидний өмнө улам хариуцлагатай байх цаг үе тулгараад байна. Өнөөдрийнх шиг үйл ажиллагаандаа тогтмол хяналт тавьж сайн ажиллаарай” гэлээ.
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ