Шуурхай мэдээ



МСК-ын Усны компакт гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэллээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-01 11:51
  • 0

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам өөрийн албан ёсны сүлжээ хуудсаар дамжуулан Мянганы Сорилтын Корпорац (МСК)-иас Монголд хэрэгжих Усны Компакт гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлснийг баяртайгаар мэдэгдсэн байна.

2018 оны 9-р сарын 20-ны өдөр тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар  350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацийн ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан Тунхаг Бичигт гарын үсэг зурсан билээ.

Монгол улсад хэрэгжүүлэх Мянганы Сорилтын Корпорацийн Усны Компакт Гэрээ нь дэд бүтцийн чадавхийг дэмжиж, зохицуулалтын шинэчлэлийг тогтвортой байдлаар эхлүүлж, усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлснээр Монгол улсад нүүрлэж буй эдийн засгийн хямралын асуудлыг хөндөх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн манлайлсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тус дөхөм үзүүлнэ. Мянганы Сорилтын Корпораци 350 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн Газар өөрсдөө 111.8 сая ам доллар зарцуулах амлалт өгсөн нь Мянганы Сорилтын Корпорацийн түүхэнд түншлэгч орон маш чухал хариуцлага хүлээж буй тохиолдол болжээ.

Мянганы Сорилтын Корпораци болон Монголын ард түмний хоорондын харилцаа нь 2007 онд Монгол улсад хэрэгжүүлсэн 285 сая ам долларын анхны Компакт Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 гаруй жилийн нүүр үзжээ. Энэхүү анхдагч Компакт Гэрээ нь дэд бүтэц болон тээвэрлэлт, эрүүл мэнд, эрчим хүч, газрын эрхийг хамгаалах шинэчлэл зэрэг бусад төслүүдээр дамжуулан Монгол улсын эдийн засгийг дэмжихэд төвлөрсөн бөгөөд нийт 2 сая гаруй иргэнд үр ашгаа өгсөн гэж үздэг. Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан дэлхий дахинд нүүрлэж буй ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг АНУ-ын Засгийн Газрын хараат бус агентлаг юм. 2004 онд байгуулагдсан Мянганы Сорилтын Корпораци нь авлигатай тэмцэхээс авахуулаад ардчилсан эрхүүдийг эрхэмлэн дээдлэх зэрэг асуудлуудыг хөндөх хүртэл сайн засаглалын дээд зэргийн стандарт, хэм хэмжээг хангасан доогуур орлого бүхий улс орнуудад хугацаатай санхүүжилт олгодог.

350 сая ам. долларын өртөгтэй Усны Компакт гэрээгээр Улаанбаатар хотын ирээдүйг тогтвортой усан хангамжтай болгохын тулд МСК, АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллаж байна. 

Уур амьсгалын өөрчлөлт,  хотжилт болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж Улаанбаатар хотын усан хангамжид дарамт учруулж байгаа бөгөөд хэрэв шийдвэрлэхгүй бол хот болон хотын ард иргэд усны хомсдолд орж болзошгүй юм.

Д.Билгүүн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ