Шуурхай мэдээ



Ковид-19-ийн вакцин хийлгэхтэй холбоотой асуулт хариултууд


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-02 18:04
  • 0

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо 4-р сарын 1-ний өдөр “КОВИД-19-ийн вакцин хийлгэх тухай асуулт хариулт(2021 оны 3-р сарын 31-нд  шинэчлэв)”-аа нийтэлж, олон нийтийн анхаарал хандуулж байгаа 34 асуултад хариулжээ. Эдгээр агуулгаас түүвэрлэн хүргэж байна:

КОВИД-19-ийн вакцин хийлгэх шаардлагатай юу?
Шаардлагатай. Хятадын дийлэнх иргэд КОВИД-19-д дархлаа байхгүй учраас амархан халдвар авдаг. Халдвар авсан тохиолдолд зарим хүний өвчний байдал хүндэвтэр болж, аминд нь ч заналхийлдэг. Вакцин тариулахаар дамжин дийлэнх хүмүүс нь дархлаатай болж, өвчлөх, хүнд өртөх, нас барах эрсдэлийг бууруулна. Хоёрдугаарт, вакцин тариулахаар дамжин олон нийтийн дархлаа тогтож, КОВИД-19-ийн цар тахал дэлгэрэхээс зайлсхийх боломжтой болдог.

КОВИД-19-ийн вакцин хүний ​​биед хэрхэн ажилладаг вэ?
Вакцин хийлгэсний дараа хүний ​​бие хамгаалалтын эсрэг бие үүсгэдэг бөгөөд зарим вакцин нь бие махбодийг эсийн дархлаатай болгож, холбоотой дархлааны ой тогтоолтыг бий болгодог. Энэ аргаар хүний ​​бие махбодь өвчний эсрэг дархлаатай болдог. КОВИД-19 хүний ​​биед халдварласан тохиолдолд вакцинаас үүссэн эсрэг бие ба эсийн дархлаанаас ялгардаг цитокинууд вирусийг таньж, саармагжуулж эсвэл устгах чадвартай бөгөөд дархлааны ой санамж нь дархлааны системийг хурдан ажиллуулж, вирус үржихээс сэргийлдэг. Ингэснээр  өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгод хүрдэг.

Хятад улсын зах зээлд нэмэлт нөхцөлтэй нийлүүлсэн, яаралтай хэрэглээний хэдэн төрлийн вакцин байх вэ?

  Нийт таван аж ахуйн нэгжийн вакцин бий.

КОВИД-19-ийн вакцины мөрдөлтийн бүрэн ажлыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?

"Вакцины менежментийн тухай хууль"-д улсаас вакцины бүх явцыг цахимаар мөрдөх  тогтолцоог хэрэгжүүлж байна. Вакцин зах зээлд нийлүүлсний дараа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, ашиглах бүхий л талаар оновчтой, стандартчилагдсан бүртгэлтэй байх ёстой. Үүнд  вакцины төрөл, үйлдвэрлэсэн аж ахуйн нэгж, хүчинтэй хугацаа зэрэг  мэдээлэл бий.

Одоогийн үе шатанд КОВИД-19-ийн вакцин нь ямар хүмүүст тохиромжтой вэ?
   Хятад улс КОВИД-19-ийн вакцинаа 18-аас дээш насныханд тарина.

Хятад улсын хүлээн зөвшөөрсөн КОВИД-19-ийн вакциныг хэдэн тун хийлгэх шаардлагатай вэ? Хооронд нь хэр удаан байх ёстой вэ?
   Одоогийн байдлаар КОВИД-19-ийн идэвхгүйжүүлсэн вакцинд хоёр тун шаардлагатай байгаа бөгөөд эхний тун ба хоёр дахь тунгийн хоорондох завсар нь 3 ба түүнээс дээш долоо хоног байх ёстой.  Эхний тунгаас хойш 8 долоо хоногийн дотор хоёр дахь тунг аль болох богино хугацаанд хийлгэх ёстой.

Аденовирүсийн векторын вакцинд 1 тун шаардлагатай.

Рекомбинант дэд нэгдлийн вакцинд 3 тун шаардлагатай бөгөөд эхний тун ба хоёр дахь тунгийн хоорондох завсарлага, хоёр ба гурав дахь тунгийн хоорондох завсарлага 4 долоо хоногоос дээш байхыг зөвлөж байна. Хоёр дахь тунг эхний тунгаас хойш 8 долоо хоногийн дотор, гурав дахь тунг эхний тунгаас хойш 6 сарын дотор хийж дуусгах ёстой.

Ямар нөхцөлд вакцин тариулахгүй байх вэ?
 "КОВИД-19-ийн вакцинд хамрагдах техникийн удирдамж (анхны хэвлэл)" -д заасны дагуу эдгээр тохиолдолд вакцин хийлгэх ёсгүй: 1. Вакцины идэвхитэй орц, идэвхгүй найрлага, үйлдвэрлэлийн явцад ашигласан бодис болон ижил төрлийн вакцинжуулалтад харшилтай байсан хүмүүс; 2. Урьд нь вакцинд хүчтэй харшлын урвал үзүүлж байсан хүмүүс; 3. Хяналтгүй уналт таталттай хүмүүс болон мэдрэлийн бусад хүнд өвчинтэй хүмүүс ; 4. Халуурсан, эсвэл цочмог өвчнөөр шаналж буй өвчтөнүүд, архаг өвчин хөдөлж буй үе, эсвэл хяналтгүй хүнд хэлбэрийн архаг өвчтэй өвчтөнүүд; 5. Жирэмсэн эмэгтэйчүүд. Халууралт гэх мэт зарим эсрэг заалтууд нь түр зуурын шинжтэй байдаг учраас эдгэрсэн үедээ вакцин хийлгэж болно.

Харилцан адилгүй үйлдвэрийн КОВИД-19-ийн вакциныг вакцинжуулалтын өөр хувилбар болгон ашиглаж болох уу?
Одоогийн үе шатанд ижил компанийн КОВИД-19-ийн идэвхгүйжүүлсэн вакциныг бүхий л үйл явцаар нь ашиглахыг зөвлөж байна. Хэрэв вакциныг үргэлжлүүлэн нийлүүлэх боломжгүй байх, вакцин тариулагч нь бусад газарт байх гэх мэтийн онцгой нөхцөл байдалд ижил компанийн КОВИД-19-ийн идэвхгүйжүүлсэн вакцины бүхий л явцыг тариулах боломжгүй юм бол бусад компанийн үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакциныг тариулж болно. 

Вакцин тариулахдаа юуг анхаарах вэ?

Вакцин тариулахаасаа өмнө КОВИД-19-ийн тухай болон тус өвчний вакцины мэдлэг, тариулах дарааллыг ойлгосон байх ёстой. Хувийн хамгаалалтаа сайн хийж, эмч сувилагчдад өөрийнхөө эрүүл мэндийн байдал болон ямар цээртэй болохоо үнэн мөнөөр нь мэдүүлэх ёстой. Тариулсныхаа дараа 30 минутын ажиглалтад байж, хариу урвал гарвал цаг алдалгүй мэдүүлэх хэрэгтэй.

 Яагаад вакциныг хоёр хувааж тарьдаг вэ?

Ердийн байдалд идвэхгүйжүүлсэн вакциныг олон удаа тарьж байж дархлаа тогтдог. Анхдагч нь хүний биеийн хэсэг дархлааг сэргээж, хоёрдох тунг тариулсны дараа жинхэнэ дархлаа тогтдог.

Анхныхаа тариулаад бусдыг нь тариулаагүй бол яах вэ?

Ийм нөхцөлд үлдсэн вакцинаа тариулахад болчихно. Дахин тариулах шаардлагагүй.

Вакцины бүх тунг тариулснаас хойш дархлаагаа дэмжих хэрэгтэй юү?

Ийм нөхцөлд түр дархлаагаа дэмжих шаардлагагүй.

Төрөх насны эмэгтэйчүүд болон хөхүүл эх вакцин тариулах шаардлагатай юу?

Жирэмсэлснээ мэдээгүйгээр вакцин тариулсан байвал хүчээр ураг унагаалгах хэрэггүй. Вакцин тариулснаасаа болж жирэмслэх төлөвлөгөөгөө цуцлах хэрэггүй.

Өдгөө хөхүүл эх вакцин тариулах нь нярай хүүхдэд нөлөөлөх эсэх тухай судалгааны тоо баримт байхгүй байна. Хөхүүл эх вакцин тариулахыг санал болгохгүй байна. Харин эмч сувилагч зэрэг халдвар авах өндөр эрсдэлтэй эхчүүд вакцин тариулж, тариулсныхаа дараа хүүхдээ хөхүүлэхийг санал болгож байна.

18 наснаас дооших хүмүүс вакцин хийлгэж болох уу? 
Одоогийн байдлаар одоо байгаа вакцинууд энэ бүлэг хүмүүсийн  клиник туршилтын мэдээллийг хараахан аваагүй байгаа учраас  18-аас доош насны хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөхгүй.

Янз бүрийн архаг суурь өвчинтэй  хүмүүс вакцин хийлгэж болох уу?
Архаг, суурь өвчтэй хүмүүс халдвар авч хүндрэх тохиолдол нэлээн гарч болзошгүй. Эрүүл мэндийн байдал тогтвортой, эм бэлдмэлээр өвчнийг тогтоон барьж чадаж байгаа  архаг суурь өвчинтэй  хүмүүс  вакцин хийлгэхийг зөвлөхгүй.

Дархлааны тогтолцоо алдагдсан хүмүүс вакцин хийлгэж болох уу?

Дархлааны тогтолцоо алдагдсан хүмүүс халдвар авч хүндрэх тохиолдол нэлээн гарч болзошгүй.  (хорт хавдар, нефротик синдром, ДОХ-той өвчтөнүүд ) болон хүний дархлал хомсдлын вирус (Hiv) -аар халдварлагдсан хүмүүст коронавирусийн  эсрэг  вакцины аюулгүй байдал, үр дүнтэй байдлын талаар одоогоор мэдээлэл алга байна. Вакцин хийлгэсний дараа энэ бүлгийн хүмүүсийн дархлааны хариу урвал, хамгаалалтын үр нөлөө буурч магадгүй юм.

Коронавирусийн  халдвар авч өнгөрсөн хүн  вакцин хийлгэж болох уу?

Судалгааны одоогийн мэдээллээс үзэхэд коронавирусийн халдвар авснаас хойш 6 сарын дотор дахин халдвар авах боломж ховор байдаг. Коронавирусийн халдвар авагсад (эсвэл өвчний шинж тэмдэггүй халдвар авагчид )бүрэн мэдэгдлийн үндсэн дээр 6 сарын дараа нэгдүгээр тунг тариулж болно.

Вакцин хийлгэсний дараа коронавирусийн эсрэг биет үүсэхэд хэр хугацаа хэрэгсэх вэ?

Коронавирусийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины эмнэлзүйн туршилтаас үзэхэд,  идэвхгүйжүүлсэн вакцины хоёр дахь тунг тариулсны  хоёр долоо  хоногийн дараа  нэлээд сайн дархлаа тогтоодог юм байна.

Вакцин хийлгэхийн өмнө хойно  эсрэг биет үүссэн эсэхээ шалгах  шаардлагатай юу?

Вакцин хийлгэхийн өмнө нуклеин хүчил, эсрэг биеийн шинжилгээ хийх шаардлагагүй. Вакцин хийлгэсний дараа ч  шинжилгээ хийх шаардлагагүй.

Вакцин хийлгэсний дараа нуклеин хүчлийн шинжилгээ хийх шаардлагатай  юу? 
Вакцин хийлгэсний дараа маш цөөн тооны хүмүүс сайн  хамгаалалт хийсэнгүйгээс  болж  шинжилгээний хариу нь эерэг гарах буюу өвчин нь дахидаг байна.

Коронавирус мутацид орсны дараа вакцинжуулалт үр дүнтэй байх уу?

Дэлхий нийтийн коронавирус мутацид орсны дараах хяналтаас үзэхэд, коронавирусийн вакциныг үр дүнгүй болгох нотолгоо одоогоор алга байгаа.

Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх үү?

-Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болзошгүй.

Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг харуулна. Хэрэв эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

Вакцин хийлгэсний дараах биед үзүүлэх ердийн хариу урвал болон хэвийн бус урвалын ялгаа?

Ердийн урвал ба хэвийн бус урвал нь бүгд вакцин хийлгэсний дараах  сөрөг урвалд тооцогдоно. Ялгаатай тал нь гэвэл: 1. Сөрөг урвалын дийлэнх хувийг ердийн  урвал эзэлдэг. Ердийн урвал нь түр зуурын, бага зэргийн биеийн зовуур үүсгэдэг учраас эмчлүүлэх шаардлагагүй. Хэвийн бус урвал нь вакцин хийлгэгчдийн  эд эрхтэн, үйл ажиллагаанд гэмтэл учруулдаг, энэ нь ховор тохиолддог, хэрэв иймэрхүү байдал илэрвэл эмчлүүлэх шаардлагатай.

Вакцинжуулалт эхэлсний дараа урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнд тохируулалт хийх шаардлагатай юу?
Хувь хүмүүсийн хувьд вакцинжуулалтын хамгаалалтын үр нөлөө нь 100 хувь биш бөгөөд  эсрэг биет үүсгэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардагддаг. Бүлгийн хувьд  дархлаажуулалтын халхавч бүрэлдээгүй нөхцөлд вирус хялбар халдварлах  боломжтой юм.  
Иймийн тул амны хаалтаа сайн зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол угааж, агааржуулалт сайн  хийхийг баримтлах ёстой.

Эх сурвалж: http://mongol.cri.cn



Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ