Шуурхай мэдээ



Шатаж буй эмнэлэг дотор мэс заслаа үргэлжлүүлж, амжилттай дуусгажээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-02 18:32
  • 0

Благовещенск дэх эмнэлэгт түймэр гарах үеэр мэс засал хийж байсан найман эмч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр дуусгасан байна.  Учир нь, зүрхний мэс засал хийж байсан учраас ямар ч тохиолдолд зогсоох боломжгүй байдаг аж.

Ингээд уг түймрийг мэс заслын өрөө рүү оруулахгүйн тулд гадна нь гал командынхан хичээж, дотор нь хагалгаа хийж байсан эмч нар ямартай ч мэс ажилбараа амжилттай дуусгажээ.

Хүнд хагалгааны үед түймэр гарсан хариуцлагыг хэн хүлээх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд харин  гал сөнөөгчид болон мэс заслын эмч нар өөрсдийн бүхий л хүч боломжийг дайчлан баатарлаг гавьяа байгуулсан аж.

С.Хүслэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ