Шуурхай мэдээ



Ресторанууд үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж өгөх, хаягаар хүргэх байдлаар ажиллана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-03 16:20
  • 0

Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжилснаар, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны 16 чиглэлийг дараах байдлаар баталжээ.

1. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
3. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
4. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
5. Бүх төрлийн баар
6. Нийтийн бүжиг, бүжгийн клуб
7. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
8. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
9. Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 5-аас дээш хүнтэй бол)
10. Алжаал тайлах төв
11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
12. Саун, бассейн
13. Дэн буудал
14. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
15. Амралт, сувиллын газар
16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд 5-аас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй.

Ресторанууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьж буй.
Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссын “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийнэ. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллана.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ