Шуурхай мэдээ



Өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-05 09:45
  • 0

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штаб дээр ажиллаж, халдвартай иргэдийг гэрээр тусгаарлаж байгаатай холбоотой иргэдийн гомдол, санал болон орон нутаг руу явах иргэдийн хүсэлтийн агуулгыг сонсож, хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах чиглэлийг өглөө.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Иргэдээс ирж байгаа ихэнх хүсэлт нь хөдөө, орон нутаг руу зорчихтой холбоотой байна. Нэгдсэн лавлах 119 дугаарт гомдол ирүүлж байгаа иргэдийн 50 хувь нь шинжилгээний цаг олдохгүй байна гэдэг дуудлага зонхилж байна. Тиймээс Хан-Уул дүүргийн “ Буян-Ухаа “спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Зунжин” худалдааны төвийн гадна талбайд байршуулсан явуулын гурван цэгт зөвхөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорих иргэдээс шинжилгээ авахыг үүрэг болголоо. Орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох баримт бичиг, зорчих зөвшөөрөл авсны үндсэн дээр шинжилгээнд хамруулахаар болсон” хэмээн онцоллоо.

Улс орон даяар ямар ч албан байгууллага иргэдээс “PCR” шинжилгээ нэхэхгүй гэдэг шийдвэр гарсан. Ийм төрлийн зөрчил гаргаж байгаа албан байгууллагуудыг тогтоон, дарга нарт нь шаардлага тавих хэрэгтэй. Мөн дүүрэг бүрийн шуурхай штабт тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч, хугацаанд нь хянаж, гүйцэтгэлийг нь хангуулж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ