Шуурхай мэдээ



ОХУ-ын агаарын хүчний алдарт "Русские витязи" багийн 30 жилийн ойн өдөр тохиож байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-05 15:27
  • 0

Дэлхийн олон дээд амжилтын эзэн, ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” баг 1991 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад байрлах агаарын 16 дугаар армийн 234 дүгээр гвардын Проскуровскийн холимог нислэгийн хорооны нэгдүгээр нислэгийн эскадрилийн бааз дээр байгуулагджээ.

Энэ баг “хүнд сөнөөгч” онгоцоор багаараа уран нислэгийн үзүүлбэр үзүүлдэг дэлхийн цорын ганц баг,  түүнчлэн үзүүлбэрт ашигладаг сөнөөгч онгоцууд нь цуврал загварууд байдаг гэдгээрээ онцлогтой. 1991 оны эхээр нислэгийн багийг зургаан онгоцтойгоор үүсгэж,  дөрөвдүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор байгуулан  “Русские витязи” хэмээн нэрлэж, Су-27 онгоцуудыг Оросын төрийн далбааны өнгөөр буджээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ