Шуурхай мэдээ



Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-07 12:12
  • 0

 

Засгийн газрын тохируулагч агентлаг – Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон албаныхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах талаар  санал солилцлоо.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаа, ачаалал нь ихэвчлэн 4-р сараас нэмэгддэг. Иргэдийн хувьд өглөөний 06.00 цагаас эхлэн дугуйн болон гүйлтийн замуудыг түшиглэн дасгал хөдөлгөөн хийдэг.  Дулаан орсон үед эдгээр зам талбайн хүрэлцээ зарим тохиолдолд иргэдэд хангалтгүй болдог гэж байна.

 Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан ард иргэдийг эрүүл, зөв амьдралын хэмнэлд хэвшүүлэх, хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгоход чиглэсэн бүхий л ажлуудыг дэмжинэ. Мөн олон нийтэд хүрэлцдэггүй зам, талбайг шинээр барьж байгуулах, засаж шинэчлэхэд  хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

 Түүнчлэн иргэдийг өвлийн улиралд ч дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж,  цана, тэшүүр, хоккейн талбайг шинээр байгуулах талаар санал солилцсон юм. Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өмнө нь байгуулсан спортын зам талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх гэхчлэн олон чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”байгуулан ажиллахаар боллоо.

 









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ