Шуурхай мэдээ



Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-07 21:23
  • 0

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн үйл явцтай танилцлаа.

  Тус цэгт Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 18-49 насны иргэд болон “Монголын шуудан холбоо”, “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ны ажилтнууд дархлаажуулалтанд хамрагдаж байна.

 

 Эрүүл мэндийн 32 эмч, сувилагч, 20 резидент эмч ажиллан, өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 1078 иргэнийг вакцинжуулсан бол өчигдөр буюу 04 дүгээр сарын 05-ны өдөр нийт 1015 иргэн  вакцинд хамрагдсан байна.

 Дархлаажуулалтын үйл явц хэвийн, иргэд идэвхтэй хамрагдаж байгаа талаар Шуурхай штабын даргад танилцуулсан юм.

 

 Дашрамд дурдахад, өнөөдөр улсын хэмжээнд 16:00 цагийн байдлаар нийт 35029 иргэн вакцинд  хамрагджээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ