Шуурхай мэдээ



2021 оны эхний улирлын байдлаар тендерийн тухай 79 гомдол иржээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-08 09:33
  • 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2021 он гарснаас хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотой нийт 79 гомдлыг тендерт оролцогчдоос ирүүлсэн байна. 

         3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ирүүлсэн нийт 79 гомдлын 39 нь захиалагч тендерийн баримт бичиг бэлтгэхдээ ТБОНӨХБАҮХАТХ зөрчсөн, 1 нь ТБОНӨХБАҮХАТХ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, 8 нь тендерийн оролцогч биш, 10 нь тендерт гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, 6 нь тендерийн нээлт хийсэн, 2 нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж байгаа худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, 1 нь гомдлоо дахин гаргасан, 1 нь тендерийн хугацаа сунгуулах хүсэлт, 10 нь хянагдаж байна. 

         ШӨХТГ-аас ТБОНӨХБАҮХАТ хууль зөрчсөн нийт 39 захиалагчид тендерийн баримт бичигт тендерт оролцох сонирхол бүхий аж ахуй эрхлэгчдийг оролцуулж, өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтийг оруулж, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдэгдсэний үндсэн дээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн. Нийт 27 захиалагч тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг оруулсан бөгөөд өөрчлөлт оруулсан тухай албан бичгээр мэдэгдсэн байна. 

        Нийт ирүүлсэн тендерийн гомдлын 28 хувийг уул уурхайн салбар, 20 орчим хувийг эрүүл мэндийн салбар, 13 хувийг барилгын салбар эзэлж байна. Уул уурхайн салбарт холбогдох 22, эрүүл мэндийн салбарт буюу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендертэй холбоотой 16, барилга, дэд бүтэцтэй холбогдох 10, эрчим хүчний салбарт холбогдох 5, даатгалын үйлчилгээ үзүүлэгч сонгон шалгаруулах тендертэй холбоотой 3 гомдол ирүүлсэн байна. 

       Ирүүлсэн гомдлыг захиалагчаар ангилж үзвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендертэй холбоотой 19 гомдол ирүүлснээс 9 нь хууль зөрчсөн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан 7 тендертэй холбоотой гомдол ирүүлснээс 5 нь хууль зөрсөн байна. Бусад нь “Монголросцветмет” ТӨҮГ, “Шивээ-Овоо” ХК, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг газруудтай холбоотой байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ