Шуурхай мэдээ

Редакцийн бодлого


Дэлхийн өнцөг булан бүрт аж төрөн амьдарч буй Монгол туургатнуудад чиглэсэн MMNEWS.MN” сайт нь манай улс оронд болон дэлхий дахинаа болж буй чухал ач холбогдолтой, үнэ цэнэ бүхий мэдээллийг интернет хэрэглэгчдэд цаг тухайд нь хүргэн, нийтлэгдэх материалуудын талаар дараах байр суурийг баримтлан ажиллана.

Үүнд:

 1.Цаг үе” дэд сайт дотор УИХ, ЗГ, Нийслэл, орон нутгийн засаг захиргааны зүгээс төлөвлөж, хэрэгжүүлж байгаа ажлуудтай олон нийтийг танилцуулж, мөн манай орны ард иргэдийн аж амьдралд чиглэсэн арга хэмжээнүүд, хүн амын амжиргааны түвшинтэй холбоотой асуудал дэвшүүлсэн сэдвүүдийг хөндөн, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зарчмыг баримтална.

 2.Халуун сэдэв” дэд сайтаар дамжуулан уншигч хэрэглэгчдэд манай орны нийгэм-улстөрийн хүрээнд өрнөж буй халуун сэдвүүдтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг тухайд нь танилцуулж, тухайн үйл явдлуудтай холбогдуулан санал бодлоо илэрхийлэх боломжоор хангана.  

 3.Сониуч” дэд сайтад хорвоо ертөнц дээр болон манай оронд болж буй дуулиан шуугиант мэдээллийг голчлон нийтлэх ба ерөнхийдөө чөлөөт хэв маягтай талбар юм.

 4.Ертөнцийн анир” дэд сайтын тусламжтайгаар дэлхий дахинаа болж буй халуун үйл явдлуудтай танилцуулах бөгөөд даяаршлын хандлагатай сэдвүүдэд зориулан тусгайлсан багц тоймыг хүргэх болно. Мөн өөрийн орны болон гадаадын спортын байгууллагуудын үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, тамирчдын ололт амжилтын талаарх мэдээллүүд, дэлхий дахинд шинээр гарч ирж буй дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэлтэй уншигчдыг танилцуулна.

 5.Сэтгэлийн өчил” дэд сайтад урлаг, уранзохиолын шилдэг бүтээлүүд нийтлэгдэх бөгөөд уншигчдын сэтгэлийн боловсролыг дээшлүүлэхэд голчлон анхаарна. 

 6.Подкаст” дэд сайтад уншигч хэрэглэгчдийн сонирхол татахуйц шинэлэг хэлбэр, агуулга бүхий бичлэгүүдийг толилуулна.

 Бид аливаа нэгэн улстөрийн хүчин, нам, эвсэл, хөдөлгөөнд огтхон ч хамааралгүй бөгөөд Монголын улстөр, нийгмийн салбарт өрнөж буй үйл явдлуудыг тэнцвэртэй, түргэн шуурхай, зөвхөн бодит үнэн байдлаар нь олонд хүргэхийг чухалчлан үзэх болно.