Нярай хүүг төрөх тасгаас хэн ч авахыг хүссэнгүй, байдаг л гунигт тохиолдол.... Ингээд гологдож хаягдсан бяцхан хүүг түр хугацаанд сул орон дээр байлгахаар болов. Мэдээж хөөрхий гологдол хүүг тэр бүр сүртэй анхаараад байх хүн үгүй тул орилж уйлсаар өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Харин нэг удаа тэр гэнэт орилохоо болиод чимээгүй болчихож. Хүүд юу тохиолдсоныг мэдэхээр гүйж очсон сувилагч гайхалтай дүр зураг олж харах нь тэр!
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/31 дугаартай удирдамжийн дагуу үүрэн холбооны оператор компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Мобиком”, “Юнител”, “Жи мобайл”, “Скайтел” компанийн зүгээс албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, хариуг дараах байдлаар ирүүллээ.
Математикийн хоцрогдол арилгах хөтөлбөр туршиж байгаа 6 сургуулийн нэг нь Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль юм. 1541 сурагчтай энэ сургуульд Боловсрол, шинжлэх ухааны сайд ажиллав.
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга захирамж гарган Эрдэнэцогтын Содонтогосыг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ээс гаргасан наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Гомбожавын амьдрал төрөхөөсөө эхлээд л морьтой холбоотой байж. Түүний мэндэлсэн хар морин жилд хожмоо Гомбожаваар удирдуулах учир тохиосон Дундговь, Сүхбаатар аймгууд байгуулагджээ. Мөн энэ оноос эхлэн манай улс кирилл хэмээх бичгийг нийтээр хэрэглэх болж. Ийм өөрчлөлт бужигнаан ихтэй оргилуун идэвхийлэлтэй жил Гомбожав төржээ.
ТУЛГАР ТӨРИЙН 2230, 2231, ИХ МОНГОЛ УЛСЫН 815, 816, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ 110, 111, АРДЫН ХУВЬСГАЛЫН 100,101 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь Монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна”гэж заагаад “Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд Харвард, Оксфорд, Стэнфорд, Йел, Кембриж, Лейден зэрэг шилдэг сургуулиудад Монголын залуус суралцана.
ХӨГЖИЛТЭЙ ХЭСГҮҮД
Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан. Тэгвэл худалдаанд байгаа “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм.
Тендер шалгаруулалтын нэр: “Дэд төслийн хүрээнд баригдсан Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны байрны барилгын өргөтгөлийн ариун цэврийн байгууламж барих ажил”
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал (2022.03.01) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Хувьчлал нэрээр үнэгүй авсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллаж байна.
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал” төв эмнэлгийг "Медипас" ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг.
“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар шагналыг нь гардууллаа.