Шуурхай мэдээ



Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-16 12:52
  • 0

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэж, визийн зөвшөөрөл олгож байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор визийн зөвшөөрлийн шийдвэрийг хүсэлт гаргагчид мессеж илгээх хэлбэрээр мэдээлж байгаа билээ.

Гэвч зарим уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мессеж илгээх боломжгүй дугаар ирүүлэх, харилцах утасны дугаараа буруу тэмдэглэсэн зэргээс үүдэн код очихгүй байх, уригдаж буй гадаадын иргэн виз авах хугацаа алдах, удаашрах нөхцөл байдал үүсч байна.

Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь хариу хүлээн авах гар утасны дугаар, албан ёсны цахим шуудангийн хаягаа нягтлан ирүүлэхийг зөвлөж байна. Мөн та бүхэн виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээ мэдээллийг 1800-1882 дугаар болон цахим хуудасны чатботоор холбогдон лавлах боломжтой.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ