Шуурхай мэдээ



Дэд ажлын хэсэг цахимаар хуралдав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-16 14:50
  • 0

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын болон дэд ажлын хэсгүүд  хуваарийн дагуу цахимаар хуралдаж байна.

    Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсэг өнөөдөр (2021.04.16) цахимаар хуралдлаа.

Дэд ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрээр хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангалаа.

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хэсэгт холбогдох яам, агентлаг, бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд дэд ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хариуцсан  ахлах зөвлөх Н.Наранцогт ахлан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ