Шуурхай мэдээ



Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж байна /фото/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-18 10:12
  • 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн.

Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэг  болох автобусны буудлуудыг угаах ажлыг 04 сарын 17-нд эхлүүллээ. Уг ажлыг 04 сарын 18-нд үргэлжлүүлэн хийх юм.

Бохирдол ихтэй 72 автобусны буудлыг хоёр бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ