Шуурхай мэдээ



З.Сумъяабазар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа хүртжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-19 10:24
  • 0

Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубын тамирчин Занданбудын Сумъяабазар ААШТ-ий 74 кг-д хүрэл медаль хүртжээ.

Тэрээр шөвгийн наймд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт тамирчин Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялж, хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, нутгийн бөх Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан байна. Улмаар Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялж ААШТ-ээс анхны медалиа авчээ.

З.Сумъяабазар нь 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон ААШТ-ээс мөнгөн медальтай. Мөн 2019, 2020 оны Монгол Улсын аварга тамирчин юм. Тэрээр 2020 оны ААШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдаж байсан бөгөөд ийнхүү алдаагаа засаж, хоёр дахь оролдлогоороо шагналын тавцанд зогсож чадлаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ