Шуурхай мэдээ



Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн цэрэгжлийн спортын шилдгүүд тодров


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-19 13:46
  • 0

Зэвсэгт хүчний 150 дугаар анги хээрийн гаралт, полигоны дадлагыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр ангийн аварга шалгаруулах цэрэгжлийн спортын 3 төрлийн уралдаан тэмцээнд 9 салбарын цэргийн алба хаагчид хамрагдав. Мөн бие бүрэлдэхүүнд кино үзүүлэх, дартсын аварга шалгаруулах тэмцээн зэргийг зохион явууллаа. Ангийн мэргэжлийн оны аварга офицер, ахлагч, эмэгтэй цэргийн алба хаагч шалгаруулах марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнд офицеруудын төрөлд  ахлах дэслэгч С.Сүхболд, ахмад Б.Зоригтбаатар, ахлах дэслэгч Ц.Тэмүүлэн нар эхний байруудад шалгарсан юм.

  Ахлагчийн төрөлд  дэд ахлагч С.Даваадалай, ахлагч Г.Ганзориг, О.Мөнхсүрэн, эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд ахлагч Э.Ариунзул, Б.Болормаа, ахлах ахлагч В.Одмаа нар тус тус шалгарав. Цэрэгжлийн буудлагын тэмцээнийг гар буу, автомат, мэргэн буудагчийн винтовын ангиллаар явууллаа. Тэмцээнд 8 багийн 40 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй гар бууны тогтоол буудлагын төрөлд ахмад Э.Үүрийнцолмон, ахлах ахлагч Н.Өлзийжаргал, хурандаа Г.Ялалт, эмэгтэй төрөлд хошууч Н.Туяа, ахлах ахлагч В.Одмаа, ахлагч Б.Болормаа нар эхний гурван байрыг эзлэв. Мөн эрэгтэйчүүдийн автоматын тогтоол буудлагын төрөлд ахмад Б.Мөнхбуян, ахлах ахлагч Д.Алтанхуяг, П.Гансүх, эмэгтэйчүүдийн төрөлд ахлагч Э.Ариунзул, ахлах ахлагч В.Одмаа, сургагч ахлагч Д.Нэргүй, мэргэн буудагчийн винтовын төрөлд ахлах ахлагч Б.Найдансүрэн, ахмад Э.Ганбат, ахлах ахлагч Ч.Баярсайхан нар тус тус шилдгээр шалгарлаа.

  Цэргийн 3 төрөлтийн тэмцээний буудлагын төрөлд ахлагч Б.Баасандорж, З.Ариунболд, ахмад Б.Мөнхбуян, гранатын төрөлд ахлагч Б.Баасандорж, ахлах ахлагч Э.Бямбацогт, ахлагч Д.Жавхланбаатар, гүйлтийн төрөлд дэд ахлагч М.Сауыржан, ахлагч М.Мөнхбаатар, Ч.Март нар эхний байруудад шалгарч, нийлбэр дүнгээр ахлагч Д.Жавхланбаатар, Б.Баасандорж, ахмад Б.Мөнхбуян нар бусдыгаа тэргүүллээ. Багийн дүнгээр мотобуудлагын IV, I, II ротууд бусдыгаа манлайлав. Мөн бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, тэдэнд дартсын спортыг сурталчлан таниулах зорилгоор явуулсан тэмцээнд 24 тамирчин өрсөлдсөнөөс ахмад Б.Мөнхбуян захирагчтай мотобуудлагын II рот, ахмад Б.Зоригтбаатар захирагчтай миномётын батарей, III байрт байлдааны хангалт, материал техник хангалтын салбарын хамтарсан баг тус тус шилдгээр шалгарлаа.

Ахмад Г.Билгүүн (Зэвсэгт хүчний 150 дугаар анги)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ