Шуурхай мэдээ



Сонгинохайрхан дүүргийн 70276 иргэн дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-19 14:29
  • 0

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өчигдөр /2021.04.18/  834 эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй түргэн шуурхай хүргэн ажиллалаа.

СХДЭМТ – 391, Салбар 2 амбулатори, 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд 432, Резидэнт эмч 24 ажилтнууд ажиллаж байна. СХДЭМТ-өөс 16 хүний бүрэлдэхүүнтэй явуулын 4 баг 704 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан бол дүүргийн хэмжээнд нийт 70276 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Өнөөдрөөс эхлэн хариу арга хэмжээний (эрүүл мэнд, онцгой, цагдаа) багуудыг Астразенека вакцины 2-р тунд хамруулж эхлээд байна. Үүнд:

- Спорт хороо
- ДЭМТ
- 9-р сургууль /нэгдсэн эмнэлэг/
- 83-р сургууль
- СХД-ийн амбулатори 3
- Чингис Соосэ сургууль


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ