Шуурхай мэдээ



Цэргийн төв эмнэлгийнхэнд хүчилтөрөгчийн аппарат хандивлалаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-22 11:56
  • 0

Цар тахлын тэргүүн шугамд ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож байгаа хамт олон бол Цэргийн төв эмнэлгийнхэн юм. Монгол Улсад “ковид-19” цар тахлын халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн цагаас өндөр ачаалалтайгаар ажиллаж байгаа тус хамт олонд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд сэтгэлийн хандив, итгэлийн талархлыг хүргүүллээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулж, сэтгэлийн хандив болгон “YUWELL 9F-3AW” загварын 5 литрийн зөөврийн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 10 литрийн хүчилтөрөгчийн 2 баллоны хамт Цэргийн төв эмнэлгийнхэнд ангийн захирагч Д.Шатаррагчаа гардуулан өгч, талархал илэрхийлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Цар тахлын хүнд нөхцөлд хоёргүй сэтгэлээр ажиллаж буй хос тангарагтай алба хаагчид болон арын албанд нь сэтгэл зүйгээр нь дэмжиж байгаа гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Ковид-19” өвчнөөр халдварласан иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, хүндрэлийг багасгахад эдгээр төхөөрөмж тус болно гэдэгт итгэж байна. Хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя” гэсэн юм.

Ахлах дэслэгч Г.Билгүүтэй (Зэвсэгт хүчний 303 дугаар анги)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ