Шуурхай мэдээ



Б.Амарзаяа хүрэл медаль хүртжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-28 10:59
  • 0

Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс Монгол улсын 2 удаагийн аварга, спортын мастер Б. Амарзаяа хүрэл медаль хүртлээ.
Тэрээр хүнд сэлэмний төрөлд хэсэгтээ 3 ялж , 3 ялагдан, шөвгийн наймд Филиппиний Н.Абеллаг 15:3, дөрөвний нэг шигшээд Вьетнамын Нгуен Фуонг Кимийг 15:14 тус тус ялж, хагас шигшээд Казахстаны У.Благанскаяд 14:15 ялагджээ.
Хэсгийн шатанд:
Монгол 5:4 Тайланд
Монгол 5:4 Иран
Вьетнам 5:3 Монгол
Австрали 5:2 Монгол
Энэтхэг4:3 Монгол
Монгол 5:3 Сири
Хасагдах шатанд:
Монгол 15:3 Филиппин
Монгол 15:14 Вьетнам
Казакстан 15:14 Монгол
Хэрэв Казакстаны тамирчинг ялсан бол финалд шалгарч, улмаар олимпын эрхийн төлөө өрсөлдөх байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ