Шуурхай мэдээ



Журмын төсөлд санал авч байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-04-28 11:18
  • 0

Улсын Их Хурлаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсантай холбогдуулан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй хугацааг тогтоох журам” болон “Тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ”- г хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.

Уг журмын төслүүдэд цахим виз болон өдрийн виз олгох, визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах, гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөвчлөх зэрэг томоохон зохицуулалтыг тусгалаа.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Та бүхэн дараах журмын төслүүдтэй танилцаж саналаа juram@mojha.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

  1. Монгол Улсын виз олгох журам
  2. Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй хугацааг тогтоох журам
  3. Тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ