Шуурхай мэдээ



Олимпын эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн тэмцээнд манай 5 тамирчин өрсөлдөнө


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-01 09:54
  • 0

“Токио-2020” зуны Олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн  тэмцээн 5 дугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болно.  Энэхүү тэмцээнд манай 5 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт оролцохоор  Казахстан улсад бэлтгэлээ хангаж байна.

 Багийн бүрэлдэхүүн:

·       57 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр

·       74 кг: 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж

·       86 кг:  Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат

·       97 кг: Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл

·       Эмэгтэйчүүдийн 62 кг:  Чөлөөт бөхийн "Poland Open", “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа

 Дасгалжуулагчаар:

·       Б. Баттулга - Шигшээ багийн ахлах дасгалжуулагч

·       А. Цэдэнсодном - Эрэгтэйчүүдийн  шигшээ багийн дасгалжуулагч, МУГДасгалжуулагч

·       Ө. Ууганбаяр – Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ