Шуурхай мэдээ



Ираны Жүдо бөхийн Холбоонд дөрвөн жилийн хориг тавьжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-01 10:04
  • 0

Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хасчээ. Учир нь,  2019 оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саид Моллаиг Израилын тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагд гэж шаардан, түүний гэр бүлийг барьцаалсан юм. Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Сайд Моллаи эх орондоо буцалгүй явсаар Монгол Улсын иргэншил авсан билээ.

Ираны Засгийн газрын энэхүү үйлдлийг  Олон улсын жүдо бөхийн холбоо эсэргүүцэж 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан ч Спортын арбитрийн шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон.

Тэгвэл энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог дөрвөн жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ