Шуурхай мэдээ



ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ 7 хоногт /2021.04.26-30/


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-03 13:55
  • 0

“Вэб сайтын статистик мэдээллийг ашиглах нь” сэдвийн хүрээнд хоёр дахь удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа. 2021.04.26 http://parliament.mn/n/hesyn 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад оролцлоо. 2021.04.26http://parliament.mn/n/hosyn 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Итали Улсын парламентын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Алессандро Паганотой цахим уулзалт хийлээ. 2021.04.26 http://parliament.mn/n/hhsyn 

Хууль зүйн байнгын хорооны xуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021.04.27 http://parliament.mn/n/7csyn  

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 2021.04.27http://parliament.mn/n/7asyn 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын мэдээллээр үргэлжлэв. Үргэлжлүүлэн Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, салбарын хөрөнгө оруулалт санхүүжилтийн талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. 2021.04.27 http://parliament.mn/n/6ysyn 


ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх тавдугаар сард чуулна. Чуулганы цуврал бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороо цахимаар хуралдлаа. Байнгын хорооны цахим хуралдааныг Швейцарийн Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас удирдан явуулсан бөгөөд Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлсэн тус хуралд Монголын парламентын төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг оролцлоо. 2021.04.27 http://parliament.mn/n/7esyn 

ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хороо болон НҮБ-ын асуудлаарх байнгын хороотой хамтарсан хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор оролцлоо. 2021.04.28 http://parliament.mn/n/6rsyn 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэв. 2021.04.28 http://parliament.mn/n/6esyn  

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны хуралдаанаар цаг үеийн мэдээлэл сонслоо. Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц, хангалт, нийлүүлэлтийн талаар  товч мэдээлэл хийв. 2021.04.28 http://parliament.mn/n/6osyn  

Түр хорооны хуралдаанаар Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа. Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг томилох санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. 2021.04.28 http://parliament.mn/n/6wsyn 

Байгаль орчныг хамгаалах тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн дөрөв дэх удаагийн хурал цахимаар болов. 2021.04.28 http://parliament.mn/n/9rsyn 

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар”-х цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо. Дараа нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно” гэсний дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө. Үдээс хойш “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ. Иймд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Шадар сайд үргэлжлүүлэн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар мэдээлэл хийв. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав. 2021.04.29 http://parliament.mn/n/beson 


Улсын Их Хурлын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет”  ХХК-ийн  талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020 оны хэрэгжилтийн дүнг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2021.04.29 http://parliament.mn/n/byson 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2021.04.29 http://parliament.mn/n/brson 

ОУПХ-ны Залуу парламентчдын олон улсын VII хуралд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Булгантуяа нар оролцлоо. 2021.04.29 http://parliament.mn/n/9esyn 

Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжээгүй. 2021.04.29 http://parliament.mn/n/yrson 

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 2021.04.29 http://parliament.mn/n/yhson 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 2021.04.29 http://parliament.mn/n/ycson

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.  Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ийнхүү Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 2021.04.29 http://parliament.mn/n/9hsyn 

Олон Улсын Парламентын Холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан 3 дахь өдрөө үргэлжилж, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Олон Улсын Парламентын Холбооны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны удирдах товчооны гишүүн  Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцлоо. 2021.04.29 http://parliament.mn/n/bcson 

 Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.    Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн тав дахь удаагийн хурал цахимаар боллоо. 2021.04.30http://parliament.mn/n/nrson 

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхэлж, Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. 2021.04.30 http://parliament.mn/n/nyson


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ