Шуурхай мэдээ



Г.Сайханбаяр: Улс, эх орныхоо аюулгүй байдлын дархлаа болсон энэ эрхэм цолыг хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг юм


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-04 12:06
  • 0

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан бөгөөд цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулаад байсан юм.

Харин өчигдөр буюу 5 дугаар сарын 3-ны Даваа гарагт Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, хошууч генерал цолыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нарт олгосон бол бригадын генерал цолыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Ганбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа М.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Баатар, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Эрдэнэбат, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.

Үүний дараа БХЯ-ны удирдлагууд цол хүртсэн генералуудыг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэн эрхэм хүндэт генералууд та бүхэнд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож буй энэ түүхэн цаг хугацаанд улс, эх орныхоо аюулгүй байдлын дархлаа болсон энэ эрхэм цолыг хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг юм” гээд цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ