Шуурхай мэдээ



"Сансрын уудмыг эзэмшихэд Шинжлэх Ухааны Академийн хувь нэмэр" үзэсгэлэнгийн нээлт боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-04 12:15
  • 0

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр 2021 оныг “Шинжлэх ухаан, технологийн жил” болгон зарласан болон сансрын уудамд хүн анх ниссэний түүхт 60 жилийн ой, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Архивын газраас зохион байгуулж байгаа “Сансрын уудмыг эзэмшихэд Шинжлэх Ухааны Академийн хувь нэмэр” үзэсгэлэнгийн нээлт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус Архивын байранд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэнд ОХУ-ын ШУА-ийн удирдлагууд, шинжлэх ухаан, сансар судлалын салбарын эрдэмтэд, "Россотрудничества" агентлагийн төлөөлөгчид, ОХУ-д суугаа ДТГ-ын төлөөлөл оролцов.

/Үзэсгэлэнгийн Монголын  сансрын нислэгийн тухай үзмэрээс/

Дашрамд дурдахад, Оросын ШУА-ийн Архив нь Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо Оросын Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан “Человек-Земля-Космос” үзэсгэлэнд ховор түүхэн баримт, гэрэл зургийн цомгийг дэлгэн харуулсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ