Шуурхай мэдээ



Монгол-Хонконг хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-04 12:23
  • 0

Монгол улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас 2021 оны 5 дугаар сарын 3-нд зохион байгуулсан цахим уулзалтад Үндэсний хөгжлийн газрын болон Хонконгийн InvestHK байгууллагын удирдлагууд оролцож хоёр талын хөрөнгө оруулалтын орчны онцлог, хэрэгжүүлж буй бодлого, компаниудад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө татах, цаашид харилцан туршлага солилцох, “Invest in Mongolia” сэдэвт кампанит ажлыг Хонконгт зохион байгуулах, эдийн засгийн өгөөжтэй тодорхой төслүүдийг Хонконгийн хөрөнгө оруулагч нарт танилцуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Түүнчлэн, тогтвортой ноолуур, финтек, гарааны бизнесийн арга хэмжээг харилцан сурталчлан таниулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Мөн InvestHK байгууллагын Гүйцэтгэх захирал Стефен Филлипс мэдээлэл хийж, байгууллагынхаа Азид олон улсын бизнесийн тэргүүлэгч статусыг бэхжүүлэх үндсэн чиг үүргийн талаар тодотгож Хонконгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх болон удаан хугацаанд хадгалан хөгжүүлэх талаар хийж байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Хонконгт компани байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд компаниудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Цаашид хоёр тал илүү тодорхой төсөл хөтөлбөрүүдтэй Монгол-Хонконгийн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарыг хамруулсан уулзалтуудыг хийхээр тохирлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ