Шуурхай мэдээ



Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өглөө


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-04 16:49
  • 0

Боловсрол, шинжлэх сайд Л.Энх-Амгалан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаа, хэтийн төлөв, тулгамдсан асуудалтай танилцах цахим уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог боловсролын системд нэвтрүүлэх чиглэлийн хүрээнд дараах асуудлыг анхаарч ажиллах чиглэл өглөө. Үүнд:

❖ 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд (ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах, даалгаврын сангийн хөгжүүлэлт, ЭЕШ-ыг онлайнаар авах боломж зэрэг)

❖ Үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ухаалаг тайлангийн (BI)-ийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх

❖ ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх

❖ Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлэх

❖ Англи хэлний хэрэглээ, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ЭЕШ-ын хичээл сонголтод англи хэлний олон улсын шалгалтыг оруулах боломж

❖ Боловсролын үнэлгээний төвийн дэргэд Олон улсын шалгалтын төв байгуулах эрх авах боломжийн талаар судлах

❖ БШУЯ-ны харьяа байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой тодорхойлох замаар үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг сайжруулах, тодорхой болгох талаар ажлын хэсэг байгуулах

❖ Боловсролын үнэлгээний төвийн байрны асуудал болон мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг олон чиглэлээр ярилцаж, үүрэг даалгавар өглөө.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Та аль вакциныг хийлгэх вэ?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ