Шуурхай мэдээ



Вакцины 2 тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-05 13:54
  • 0

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн зарим асуудлуудын талаар мэдээлэл хийснээс товчлон сонордуулъя.
Сангийн сайд Б.Жавхлан:  "Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна.
Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт боловч цар тахал дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгарсан асуудал учир иргэд хариуцлагатай хандах учиртай. Вакцин хийлгээгүй иргэдийн өмнөөс нийгэм тэр чигтээ эрсдэлд орж болохгүй. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Вакцинжуулалт хийлгэсэн иргэдээ урамшуулна.
Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ.
Мөн вакцины 2 тундаа хамрагдсан хүн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно" гэв.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ