Шуурхай мэдээ



Энэтхэгийн ард түмэн, засгийн газарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэв


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-07 10:18
  • 0

Монгол Улсын Засгийн газар, ард түмэн “ КОВИД-19” цар тахаотай тэмцэж буй Энэтхэг улсын Засгийн газар, ард түмэнд тусламжийн гараа сунгав.

Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсад  тулгарсан хүнд сорилтын энэ үед 1 сая ам.доллар (7.4 живаа энэтхэг рупи)-йн хүмүүнлэгийн тусламж үзүүлж,  уг тусламжийг тус улсын ГХЯ-ны хүсэлтээр Улаан загалмай нийгэмлэгт нь хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв.

Цар тахлын эсрэг тэмцэж буй Энэтхэгийн ард түмэнд Монголын олон нийт #TogetherForIndia аяны хүрээнд туслахаар мөн 50 мянга орчим ам.долларын хандив хуримтлуулав.

Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмний сайхан сэтгэлийн  өгөөмөр  тусламжид  халуунаар талархаж байгаагаа Энэтхэг  улсын Гадаад хэргийн яам, Энэтхэгийн Улаан Загалмайн нийгэмлэг  илэрхийлэв.

Монголын олон энэхүү нийтийн хандивыг Энэтхэгийн засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын дэргэдэх хүмүүнлгийн “PM Cares”  санд шилжүүлнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ