Шуурхай мэдээ



Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт газардана


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-07 13:54
  • 0

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг баталсан.

Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.

Хуваарийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 162 иргэн ирэх бөгөөд "Сүнжин гранд", "Гайде", "Тэмүүжин" зочид буудлуудад хуваарилан тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ