Шуурхай мэдээ



Ван И олон талт үзлийг хэрэгжүүлэх дөрвөн үзэл баримтлалыг дурдав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2021-05-08 16:42
  • 0

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 07-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний хурлыг даргалан явуулах үеэр зуун жилд ховор тохиох цар тахал, дэлхийн засаглалын өөрчлөлтийн өмнө бид хамтран ажиллах, харилцан ашигтай хамтдаа хожих замаар тууштай явж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх ёстой гэж хэлсэн байна.

Ван И-гийн дурдсан дөрвөн үзэл баримтлалыг тодруулбал:

   Нэг. Тэглэж тоглох бус, харин хамтран ажиллаж, хамтдаа хожих ёстой. Дэлхий нийтийн асуудал илүү төвөгтэй байх тусам багаар ажиллах хэрэгцээ улам бүр нэмэгддэг. Бүх хүн төрөлхтөнд тулгарах бэрхшээл илүү хэцүү болох тусам нэгдмэл хүчин чармайлт шаардагдана. Бүх улс орнууд харилцан тэгш, харилцан хүндэтгэх зарчмаар яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа явуулах ёстой. Аль ч улс бусдын ялагдлыг хүлээх ёсгүй, харин бүх нийтээрээ аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхийн тулд бусад улс орнуудтай хамтран ажиллаж, хамтдаа хожихоор хичээх ёстой.

Хоёр. Дээрэлхэх бус, харин шударга, тэгш байх ёстой. Олон улсын харилцаан дахь ардчиллыг дэмжихээр гол цөм болгож, бүх улс орнууд засаглалын хариуцлагыг хамтдаа үүргэлж, энх тайван хөгжлийг хамтдаа ахиулах ёстой. Олон улсын харилцаан дахь хууль зүйн засаглалыг дэмжихээр зангилаа болгож, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хууль тогтоомжийг дагаж мөрдөн, харилцан тохиролцсон олон улсын гэрээ хэлэлцээрийг баримтлах ёстой. Олон улсын дүрмийг цөөхөн хэдэн улсын онц, давуу эрхээр биш, харин Олон улсын хууль тогтоомжид үндэслэн хамтаар боловсруулах ёстой бөгөөд бүх улс орнууд дагаж мөрдөх ёстой.

Гурав. Онол зүй яриад суух бус, харин үйл ажиллагаанд төвлөрөх ёстой. Олон талт үзэл нь асуудлыг анхаарч, асуудлыг шийдвэрлэх ёстой, эс тэгвээс тэр нь хол явахгүй юм. Бидний үйл ажиллагаа нүдэн өмнөхөө л харж болохгүй, дэлхий нийтийн төлөө төлөвлөж, үндэсний эрх ашгаа дэлхийн ашиг сонирхолд нэгтгэх ёстой. Өнөөгийн болон урт хугацааны байдлыг харгалзан үзэж, түр зуурын ашиг хэрэгцээний төлөө дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг хохироож болохгүй. Ялангуяа томоохон улс орнууд үлгэр жишээ үйл үүргийг гүйцэтгэж, дэлхий нийтийн бараа бүтээгдэхүүнийг хангахад манлайлан оролцох ёстой.

Дөрөв. Өөрөөрөө төв болгох бус, олон хэв байдлыг хүндэтгэх ёстой. Улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц түүх соёлтой тул өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замаар явах шаардлагатай байдаг. Энэхүү олон хэв байдлыг энх тайван, хөгжил, эрх тэгш, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний төлөөх бүх хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнтэй уялдуулж, олон талт үзлийн хүчирхэг хүчин чадлыг бий болгох хэрэгтэй. Олон талт үзэлтэй эсэргүүцэлдэж, үзэл суртлаар дэлхийг хувааж хагацуулах нь түүхийг ухруулж байгаа явдал мөн.

Эх сурвалж: Солонго ньюс


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харахад АН ёроолдоо хүртэл унасныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ